Иосиф Виссарионович Сталин нэгэнтээ: «Ардчилал бол ард түмний засаглал гэж би үргэлж боддог байсан. Харин Ялтад нөхөр Рузвельт надад ардчилал бол Америкийн ард түмний засаглал гэдгийг ухаан ормоор тайлбарласан» гэж хэлсэн байдаг. Тиймээс АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Жо Байден 2021 оны 12-р сарын 9-нд “Ардчиллын дээд хэмжээний уулзалт”-ад оролцож буй бүх улс орнуудад (тийм 110 улс байв) Америк юуг ардчилал гэж үздэг, бусад хүмүүс яагаад Америкийн тодорхойлсон “ардчилсан дүрэм”-ийг дагаж мөрдөх ёстойг мөн л ухаармаар тайлбарлав.
Зачем и почему проводили этот саммит?
Иосиф Виссарионович Сталин однажды сказал: «Я всегда думал что демократия — это власть народа, но товарищ Рузвельт в Ялте мне доходчиво объяснил, что демократия — это власть американского народа». Вот и нынешний президент США Джо Байден 9-го декабря 2021 года доходчиво объяснил всем странам – участникам «Саммита за демократию» (а таких набралось 110 стран) то, что в Америке считают демократией, и почему все остальные должны придерживаться «демократических правил», определенных Америкой.
Орос, Хятад хоёрыг энэ дээд хэмжээний уулзалтад уриагүйд Жо Байденд “гомдож”, бүр “уурлаж” байна гэсэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй би санал нийлэхгүй байна. Миний санаж байгаагаар ОХУ ч, БНХАУ ч энэ арга хэмжээ нь дэлхийг “ардчилсан”, “дарангуйлагч” гэж хуваах зорилготой байсныг сайн мэдэж үүнийг зохион байгуулахыг эрс эсэргүүцэж байсан. “Ардчиллын дээд хэмжээний уулзалт”- ыг НҮБ-ын нэг хувилбар байгууллага бий болгох платформ бүрдүүлэх зорилгоор зохион байгуулсан бөгөөд Америк өөрийн дайсан гэж үздэг улсуудын эсрэг, тэр дундаа Хятад, Оросын эсрэг чиглэсэн гэж Орос, Хятадын албаны хүмүүс мэдэгдэв. Нэмж дурдахад, АНУ хэнийг холбоотон гэж үзэж, «автократууд»-тай хийх сөргөлдөөнд хэнд найдаж, хэнд итгэхгүй байгаагаа харуулах боломжийг олгох үүднээс дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулсан. Гэхдээ хэрэв бид юмыг үнэн төрхөөр нь ойлгоё гэж байгаа бол, Вашингтоны онлайн хэлбэрээр зохион байгуулагдсан энэхүү дээд хэмжээний уулзалтад оролцохыг урьсан улсуудын жагсаалт нь үнэндээ хэдий нь АНУ-ын дагуул болсон эсвэл ойрын ирээдүйд болох гэж байгаа орнуудын жагсаалт юм. Урилгыг хүлээн авч, нутаг дэвсгэртээ «ардчиллыг бэхжүүлэх» талаар Төрийн департаментын бэлтгэсэн амлалтад гарын үсэг зурсан «ардчилалынхан»-д АНУ-аас санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг амласан бөгөөд ингэснээр тэд энэхүү «ардчиллыг» үндсэн таван зүйлээр бэхжүүлэх гэнэ. АНУ-д «Ардчилсан шинэчлэлийн талаархи Ерөнхийлөгчийн санаачилга» гэж нэрлэгдсэн улс төрийн үйл ажиллагаа, үйл ажиллагааны чиглэлүүдийн цуглуулгыг санхүүгийн хувьд дэмжинэ гэсэн үг. Тэр нь илүү ч үгүй, дутуу ч үгүй хагас тэрбум доллар шүү дээ.
Санхүүжилтийн хуваарилалтын талаар өнгөц дүн шинжилгээ хийж үзэхэд эдгээр сангууд нь тухайн засгийн газрын бүтцүүдэд, олон нийтийн санаа бодолд нөлөөлөх АНУ-ын агентууд, нөлөөллийн хэрэгслүүдийг (мэдээжийн хэрэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, ТББ-уудаар дамжуулан) бүрдүүлэхэд чиглэгдэх болно. «Ардчилсан» жагсаалтад багтсан орнуудад «Ардчилалыг хөгжүүлэхийн” тулд хэрэв гэнэт Вашингтоны бодлоор «ардчилсан» байдлаас «дарангуйлагч» болж хувирвал (Украины Майдантай адилтгахуйц) ганц утас цохих эсвэл дохиход «ямар нэгэн дэглэмийг солих «хувьсгал гарах нөхцөлийг бүрдүүлэх нь. Бүр нарийвчилж хэлбэл, мөхөж буй Америкийн эзэнт гүрэндээ бус Хятад эсвэл Орост анхаарлаа хандуулж эхлэх нь. Бүр тодруулбал Хятад руу. “Ерөнхийлөгчийн ардчилсан шинэчлэлийн талаархи санаачилга” Хятадын эсрэг тусгайлан чиглэж байгааг сохор хүмүүс л харж чадахгүй байж магадгүй. Оросын нэрт улс төр судлаач, дорно дахины судлаач Юрий Тавровскийн бичсэнчлэн Ардчиллын дээд хэмжээний уулзалт нь Хятадын давшингуй хөгжлийг удаашруулах, зогсоох итгэл найдвар өвөрлөн Хятадын эсрэг олон улсын эвсэл байгуулах оролдлого юм. Энэ нь сүүлийн нэг жилийн хугацаанд ноцтой сорилтуудыг даван туулж буй «либерал ардчилал» хэмээх дэлхийг хамарсан үзэл суртлын задралыг ялангуяа энэ үзэл суртлын гол «түшиц газар»- Нэгдсэн Улсын нутаг дэвсгэр дээр удаашруулах гэсэн оролдлого юм. Дээд хэмжээний уулзалтын бас нэг чухал зорилт нь «либерал ардчилал»-ын үндсэн дээр «Хятадын онцлогтой социализм»-ийн үзэл суртлын хувилбарыг бий болгох явдал юм. Хятадын энэхүү бодит туршлага нь социалист үзэл суртал руу дэлхий даяар давалгаа бий болгож байгаа билээ. Хоёр намын эвлэршгүй тэмцлийн улмаас дотроосоо задран унаж байгаа Америкийн хувьд энэ нь олон арван жилийн турш Америк хэмээх оройтой нэг туйлт дэлхийг бий болгох үндэслэл болсон «толгод дээрх гялалзсан хот» хэмээх үлгэр домог төгсгөл болж байгаатай утга нэг юм. Сүүлийн жилүүдэд тодорхойлсон «Хятадын онцлогтой социализм»-ийн үзэл суртал нь Хятад улс бүх талаар бодитой ахиц дэвшил гаргаж, юуны түрүүнд ядуурлыг арилгах, «дундаж давхрага»-ын асар их өсөлтийг бий болгосон нь Америкийн хувьд хар дарсан зүүд, өөр хувилбар бий болгохыг яаралтай шаардаж буй үзэл суртлын сорилт болон хувирлаа. Илүү сайн зүйл байхгүй тул тэд либерал ардчиллын домгоо нухацтай шинэчлэхээр шийджээ. Одоогоор энэ нь бүтэл муутай байна …
“Эрүүл саруул консерватизм”-ийн үзэл суртал, түүний наалдац.
ОХУ-ын иргэн, эх оронч хүний хувьд би манай Оросын үзэл суртлыг «толгод дээрх гялалзсан хот»-ын өөр хувилбар гэж хэлэхийг хүсч байна, Гэхдээ харамсалтай нь Орос, бүр тодруулж хэлбэл, тэр үеийн манай улсын «удирдагч, чиглүүлэгч хүчин» ЗХУ-ын Коммунист Нам нь догматизм, уян хатан байдлаа алдаж, ард түмэнтэй харилцах чадваргүй байдлаасаа болж манай асар том улсыг бүхэлд нь нэгтгэж байсан үзэл суртлаа төдийгүй нэр хүнд, эцэст нь эрх мэдлээ алдсан. Энэ эрх мэдлийг гартаа авсан Борис Ельцин үнэхээр «толгод дээрхи гялалзсан хот»-ын гэрэлд сохорч, эцэстээ улс орныг бүрэн задралын ирмэгт аваачсан. Аз болоход ийм зүйл болоогүй бөгөөд тэр үе Ельциний үетэй хамт өнгөрчээ. Гэвч тэр алдаа, «удаашруулсан ажиллагаатай тэсрэх бөмбөг» нь Ельциний үндсэн хуульд хадгалагдан үлдэж бэхжсэн. Үүний үр дүнд, тухайлбал, манай улсад ард түмний засаглал нь Англо-Саксоны загварын «парламент» хэмээх хэв загвараар хэрэгждэг. Энэ «загвар» нь үнэн хэрэгтээ ард түмний засаглалыг биш, харин том мөнгөний — корпорацууд, олигархиуд, банкируудын засаглалыг баталгаажуулдаг нь тов тодорхой. Ельциний үндсэн хууль нь Оросын ард түмний төрийг бий болгогч үндэстний гүйцэтгэдэг үүргийг үгүйсгэж, олон улсын эрх зүй давамгайлах чиглэлийг бэхжүүлж, Оросыг төрийн үзэл сурталгүй болгосон. Өнгөрсөн жилийн өөрчлөлтүүд нь нөхцөл байдлыг бага зэрэг сайжруулсан боловч эрс өөрчлөлтүүд өмнө хүлээж байгаа бололтой. Төрийн үзэл суртлыг хориглосон хэвээр ч амьдрал ард түмэнд оронд нь ямар нэгэн зүйл санал болгохыг шаардаж байна. Ерөнхийлөгч Путины хэлснээр, дэлхийн соёл иргэншлийн хямралын эрин үед (дашрамд хэлэхэд, «либерал ардчилал»-аар өдөөгдсөн) Орос орон бат бэх зогсоход нь «эрүүл саруул консерватизм» туслах болно. В.Путинтай бүрэн санал нийлэхийн зэрэгцээ энэ чиглэлд эхний алхмууд хийгдсэн (жишээлбэл, Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр гэрлэлтийн тухай ойлголтыг эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нэгдэл гэж тусгасан) гэдгийг тэмдэглэхийг хүсч байна. Гэхдээ энэ хангалтгүй нь илт. Үндэстнийхээ ёс суртахууныг эрүүл саруул байлгахын тулд амьдралд «эрүүл консерватизм»-ыг нэвтрүүлж, нэлээд хатуу шийдвэр гаргаж буй Хятад улсыг дахин жишээ татмаар байна. Тодруулбал, үндэсний төрийн болон хувийн хэвшлийн телевиз, радиогийн байгууллагуудад «гоо сайхны буруу жишиг» (ялангуяа «эмэгтэй байдалтай эрчүүд») бүрдүүлсэн телевизийн нэвтрүүлэг, реалити шоуг зогсоох, бүдүүлэг байдал, марзаганалаас ухамсраараа татгалзах, мөнгө шүтэх доройтсон үзэл, тансаглал ба хэт ганцаарчлалыг дэмжсэн үзэл, түүх, ёс суртахууны хэм хэмжээ, гэр бүлийн үндэс суурийг гажуудуулсан бусад ижил төстэй үзэгдлүүдийг таслан зогсоохыг төр нь шаардсан. Эдгээр шаардлагыг зөрчсөн хүмүүсийг асар их хэмжээний мөнгөөр торгох, мөн энэ хэвлэл мэдээллийн хэрэгслийг хааж, удирдагчдыг нь хорих ялаар шийтгэнэ. Өөрөөр хэлбэл, өнөөдөр REN-TV, TNT гэх мэт бүдүүлэг байдлаараа алдартай телевизүүд өнөөдөр Орост цэцэглүүлж, манай хүүхэд, залуучуудыг завхруулж, тэнэглүүлж байгаа бүх зүйлийг Хятадад хориглосон байдаг байна. Ганцхан шийдвэрээр, хүний гаж сонирхол, доорд араншинг далимдуулан мөнгө олдог олон нийтийн сүлжээ, бүлэглэлүүд цэцэглэн хөгжих боломжийг таслан зогсоосон.
«Эрүүл консерватизм»-ын энэ үзэл санааг хэрэгжүүлэхийн тулд Орост тийм алхамуудыг хийхэд юу саад болж байна вэ?! .. Эфирийн цаг, сурталчилгаанаас нь татвар авах гэх мэтхэн санхүүгийн арга хэмжээгээр аргацаах хэрэг үү? Эдгээрийг манай залуучууд хэн нэгний загвараар хүмүүжсэнээс үүдэн Орос улсад учирч буй хохиролтой харьцуулж болно гэж үү? Эцсийн эцэст эдгээр телевизийн сувгуудын эзэд, хувь нийлүүлэгчдийн хөлсний ашиг сонирхлын төлөө бид энэ залуу үеийг алдаж байна, учир нь тэднээс урвагчид, хог новш, гэмт хэрэгтнүүд бий болсон (түүний дотор “сексийн хувьсгал” хэмээн ичингүйрэн нэрлэсэн гаж явдлыг дэврээсэн үзэл суртлыг нэвтрүүлэх замаар) бөгөөд энэ үйл ажиллагаа нь Орос улсад системчилсэн бөгөөд цаанаас нь удирдаж байгаа нь харагдаж байна. Хэн нэгний хяналтан дор байдаг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан манай залуучуудыг завхруулах нь глобалистуудын гол хэрэгслийн нэг бөгөөд энэ бол «либерал ардчилал» нь «автократи»-тай хийж буй тэмцлийнхээ зорилгод хүрэхийн тулд ашигладаг нөгөө «зөөлөн хүч» нь юм. Орос, Хятад, Иран, Төв Азийн бүгд найрамдах улсууд болон “Ардчиллын дээд хэмжээний уулзалт”-ад уригдаагүй бусад улсуудтай хийж буй тэмцэлдээ ашигладаг гэсэн үг. Эдгээр нь үндсэндээ уламжлалт нийгмээ хадгалсан, «бүгдэд таарах ардчилсан үнэт зүйл, эрх чөлөө» гээчийг хүлээн зөвшөөрдөггүй, Вашингтоныг ямар нэгэн байдлаар эсэргүүцэж зүрхэлдэг улсууд юм. Тухайлбал, АНУ-ын эсэргүүцлийг үл харгалзан Оросоос С-400 пуужингийн системийг худалдаж авахаар «зүрхэлсэн» Турк НАТО-гийн гишүүн боловч «Ардчиллын төлөөх дээд хэмжээний уулзалт»-д уригдаагүй.
Монголын зоримог шийдвэр
“Ардчиллын төлөөх дээд хэмжээний уулзалт”-д оролцогчдыг ямар үндэслэлээр сонгосныг хэлэхэд бэрх. Жагсаалтыг АНУ-ын Төрийн департамент Америк “хараандаа авсан” талуудтай урьдчилан зөвшилцөлгүйгээр бэлтгэсэн байх магадлалтай. Тэд тэгж жагсаалтанд оруулангуут, улсуудад түүнийгээ танилцуулж, оролцохоос татгалзсан нь Вашингтоны чадварлагаар зохион бүтээдэг «хориг»-т орох нигууртай байв. Гурван сая гаруй хүн амтай Монгол Улсыг ч тэгж жагсаалтанд оруулсан. Монгол Улс энэхүү “Ардчилалын төлөөх дээд хэмжээний уулзалт”-ад уригдсан орнуудын жагсаалтад багтсан ч оролцсон орнуудын дотор байсангүй. Юу болчихов оо?! .. — энэ улс яагаад энэ үйл явдлыг үл тоомсорлосон юм бэ? .. Тэгээд ч АНУ болон барууны бусад орнуудад Монгол Улсыг Ази тивд либерал-ардчилал дээр үндэслэсэн нийгэм, эдийн засгийн хөгжил боломжтой гэдгийн жишээ болгон дурдах дуртай! «Ардчиллын төлөөх дээд хэмжээний уулзалт»-д оролцох нь үнэн хэрэгтээ АНУ-ын дагуул болж, Оросын эсрэг-Хятадын эсрэг фронтод нэгдэхийг зөвшөөрч буйгаа баталгаажуулна гэдгийг Монголын шинэ удирдлагууд мэдэрсэн гэдэгт би итгэмээр байна! Үүнд оролцох нь Монголын хувьд цаазаар авах ялтай адил юм. Энэ улс, мөхөж буй Америкийн эзэнт гүрний нэг тулгуур багана болж болох эргэлзээтэй байдлаас илүүтэй “хойд” болон “өмнөд” хөршүүдтэйгээ хамтран ажиллаж, Орос-Монгол-Хятадын эдийн засгийн коридор байгуулахыг илүүд үзсэн нь энэ ч байж болох юм. Тиймээс Монгол Улс эцсийн дүндээ АНУ-ын дагуул орнуудын жагсаалтад ороогүй. Үүндээ Монгол улс Англо-Саксоны загвараар Оросын нэгэн адил байгуулсан «ардчилсан улс төрийн систем»-ээрээ бахархдаг ч, огт харамсаагүй гэж найдаж байна.
Тэрээр, нийгэм, эдийн засгийг нь самарч орхидог ч “төр, засаг байнга солигддог” хэмээн бахархаж, “Үг хэлэх эрх чөлөө”, “Монголын хэвлэл мэдээллийн эрх чөлөө”-гөөр мөн бахархдаг ч монголчууд өөрсдөө үнэндээ Монголд чөлөөт хэвлэл бараг байдаггүй, учир нь олигархиудад харьяалагддаг, эсвэл “гуравдагч хөршөөс санхүүжигддэг” гэж ярьдаг, бичдэг. Монголын «либерал ардчилал»-ын гол өмөөрөгч, Жаргал ДэФакто нэрээрээ алдаршсан Монголын улс төр судлаач, сэтгүүлч Д.Жаргалсайхан (жишээлбэл, «Монголын ардчиллын адармаа» нийтлэлдээ) хүртэл монголын ардчилалын өө сэвийн талаар шаналж явдагаа өгүүлсэн байдаг.
Бид, Орос, Монгол хоёр хөрш Хятад улс хэрхэн бодитойгоор ард түмний эрх мэдлийг хангаж, цөөн хэдэн олигархууд болон тэдэнтэй холбоотой улс төрчдийн бус, нийт ард түмний эрх, ашгийн төлөөх ирээдүйн Хятад орныг цогцлоон бүтээж буй “босоо ардчилал”-ын туршлагыг анхааралтай судлах хэрэгтэй гэж бодогдож байна.
Бид энэ туршлагаас ядахдаа ойрын ирээдүйд хамгийн сайн талуудыг нь авч ашиглах зорилго тавин судлах хэрэгтэй.
Владимир Бережных,
Хэвлэл мэдээллийн «Евразийн тойм» төслийн ерөнхий редактор
Орчуулсан: Түдэвдагвын Батжаргал.